. Бүүдгэр тэнгэрийн хязгаарт нь хүрэх хүсэл тэмүүлэл гагцхүү шувуудад л
байдаг байх, би тэр шувуудын далавчин дор нь шургаж муу багахан шунал
тачаалаа зүг зүгийн салхинд хийсгэхсэн, ...яагаад би ганцаараа жаргах
ёстой гэж.
... Өнөө өглөө мандсан нар нэг л ондоо, хэвлий дэх үр минь
ээжийгээ сэргээхдээ хорвоогийн хаа нэгтээгээс даллах шиг, алтны төлөө
биш амьдралын төлөө тэмцээсэй... бурхад минь
... Яагаад би ганцаараа
жаргах ёстой гэж... чимээгүйхэн шивэрч эхлэсэн бороо хэзээ зогсохоо
мэдэхгүй зүсэрэхэд тэнгэрийн хаяа бүүдгэр хэвээрээ л... тэнд бас шувууд
байсаар л...
... Намайг инээмсэглэхэд сэтгэл нь гэрэлтдэг хэн нэгэн
амраг минь намайг хаа нэгтээ хүний хүн болоод үлдсэнд итгээгүйдээ ахин
дахин хайрт минь гэж дуудахдаа яг тэр бороо шиг уйлагнахыг хүссэн...
тэнд би бас л ганцаараа жаргасан...
... Зүгээр л гуниг шаналал дүүрэн хорвоод жаргаж амьдардаг би хэн юм бэ?
No comments:
Post a Comment